Энхийг сахиулагчид. Ник Фюри бол Марвелын ертөнц дэхь Олон улсын Энх тайвныг тогтоох байгууллагын тэргүүн. Тус байгууллагад олон супер баатрууд хүчээ өргөн зүтгэдэг. Амар амгалан байсан ертөнцөд асар том аюул заналхийлэх болсон нь хорон санаат Локи хамсаатнуудаа нэгтгэн хүчирхэг арми бүрдүүлж, хэзээ хэзээгүй дайрахад бэлэн болсон явдал байлаа. Ингээд хорон санаат Локигоос дэлхийг аврахын тулд Ник Фюри ‘Энхийг сахиулагчид’-ын тусгай баг бүрдүүлэх хэрэгтэй болж технологийн гайхамшигт суутан Төмөр хүн, эгнэшгүй хүчит Халк, Аянгын хаан Тор, авьяаслаг удирдагч Ахмад Америк, харснаа онилдог, онилсноо алддаггүй харваач Хавкая, гарамгай тагнуулч, арга ухаан, цог заль төгс Хар бэлэвсэн нарыг энхийг сахиулах дайнд зарлан дуудах болно.